НИТХ-ын сонгуулийн 6-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ж.Сандагсүрэнг дэмжиж буйгаа иргэд илэрхийллээ
2024.10.07

НИТХ-ын сонгуулийн 6-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ж.Сандагсүрэнг дэмжиж буйгаа иргэд илэрхийллээ

СХД 29-р хорооны иргэн З.Цэцэгмаа:

Гадна талын пасатыг шинэчлэг хийж өгсөн. 2023 оны өвөл маш сайхан дулаахан өвөлжсөн. Түүнээс өмнө хүйтэн, жиндүү, тав тухгүй өвөлждөг байсан. Мөн 23А, 23Б, 23В байруудын хуучин лифтийг сольж, шинэ лифтнүүдийг сольж өгсөн. Бидний амьдрах орчныг тав тухтай, дулаахан сайхан болгож өгч байгаа. 29 дүгээр хорооны засаг дарга, мөн Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд, дарга нартаа баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Драгоны хойд талын байруудаар өмнө нь гэрэлтүүлэг огт байдаггүй байсан. Одоо орой 7 цаг гээд гэрэлтүүлэгтэй. Маш сайхан орчинд амьдарч байна. Гэрэлтүүлэг сайн болсон. Мөн камеруудыг маш сайн суулгаж өгсөн. Аюулгүй, тав тухтай орчинд маш сайхан амьдарч байна. Х.Нямбаатар ахлагчтай МАН-аас нэр дэвшиж байгаа баг хамт олонд амжилт хүсээд ирэх 4 жилд хийж бүтээх ажлаа төлөвлөсөн байгаа юм байна. Бидэнд зориулаад уг ажлаа хийхэд нь амжилт хүсье. Багаар нь дэмжиж байна.

СХД 29-р хорооны иргэн Ж.Тайвантөр:

Уг барилга 20-иод жилийн өмнө баригдсан. 6 байрны 3 нь Орос, 3 нь Солонгос лифт гэхээр их эвдрэлтэй байсан. Өмнө Учрал гишүүний үед 3 лифт солиод, сая Х.Нямбаатар хотын дарга, манай хорооны дарга бүгд нийлж байгаад 2 лифт солиод ирэх 5 сард 5 лифт солихоор болж байгаа. Тиймээс оршин суугчдын дээшээ явах настай улсуудад их тус дэм болж байгаа юм.