
2024.10.04
14 хотоос бүрдсэн 20 минутын хот мөрийн хөтөлбөр
Дэлхийн хотууд “20 минутын хот” гэх үзэл санаанд тулгуурлан хөгжлөө төлөвлөж байна. Олон улсын сайн жишгээс үл хоцрон, энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАН Улаанбаатар хотод, засаг захиргааны бүрэн шинэчлэл хийж, 14 хотоос бүрдсэн нийслэлтэй болох мөрийн хөтөлбөр дэвшүүлэв.
Сонгинохайрхан дүүргийн хувьд Сонгинохайрхан, Баянхошуу, Толгойт, Өнөр гэсэн дөрвөн хотод хуваагдана. Эдгээр хотоос иргэн төр болон нийгмийн үйлчилгээг 20 минут дотор авах нөхцөл бүрдүүлэх юм.