Э.Батшугар: Зээлдэгчийн хар жагсаалт байхгүй болж, зээлийн хүү буурах нөхцөл бүрдсэн
2025.05.16

Э.Батшугар: Зээлдэгчийн хар жагсаалт байхгүй болж, зээлийн хүү буурах нөхцөл бүрдсэн

УИХ-ын чуулганаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлалаа.

УИХ-ын гишүүн Э.Батшугар "Энэ . Ингэснээр зээлийн хүү буурах суурь нөхцөл үүсч байна. Нийт зээлийн хүүгийн бүтцийг харвал 63 хувь нь хадгаламжийн хүү, 15 хувь нь эрсдэлийн зардал, 22 хувь нь урсгал зардал байгаа юм. Бид эрсдэлийн зардал болох 15 хувьд тодорхой хэмжээний хэмнэлт хийж болно.

Одоо байгаа систем сайн зээлдэгч, муу зээлдэгчийг ялгаж чадахгүй байгаа учраас банк өндөр хүү тавьдаг. Онооны системээр үнэлээд эхлэхээр зээлээ хугацаанд нь төлдөг найдвартай зээлдэгчийн хүү буурч, зээлийн нөхцөл уян хатан болж, барьцаа хөрөнгийн шаардлага багасна гэсэн үг.

Энэхүү систем нь 1989 онд АНУ-д анх үүссэн. Онооны систем рүү шилжсэн орнуудын зээлийн хүү 2-4 хувиар буурч, барьцаа хөрөнгийн хүү 13 хувиар буурсан. Мөн зээлээ өдөртөө шийдүүлэх боломжтой болсон зэрэг эерэг үр дүн харагдаж байна.

Хар жагсаалтад байгаа 200 орчим мянган иргэний банкны хар жагсаалт хүчингүй болж, онооны системд шилжинэ. 

Мөн банкнууд . Таны зээл авч байсан банк бусадтайгаа таны мэдээллийг хуваалцдаггүй байсан бол одоо онооны системд шилжсэн учир та дурын банкнаасаа үйлчилгээ авах боломжтой болно" гэв.