Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, төслийн хэрэгжилтийн явцтай танилцлаа
Монгол Улсад хэрэгжиж буй мега төсөл-Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, төслийн хэрэгжилтийн явцтай УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн танилцлаа.
Дорноговь аймгийн Алтанширээ сумын "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр"-т ажиллаж байна. Үйлдвэрийн газар доорх байгууламжууд болон газар дээрхи технологийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай танилцав.


Уг газрын тос боловсруулах үйлдвэр 2026 оны 12 сард багтаж ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Үйлдвэр ашиглалтад орсноор 1.5 сая тонн түүхий тос хэрэглэж, тунгалаг нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр Монгол Улсын хэрэглээний 55 хувийг хангана.
Холбоотой мэдээ
2025.04.11
2025.04.05
2025.04.04