2025.04.09
М.Мандхай: Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг цахимаар авахад ачаалал үүсэж байна
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2025.04.09/-ний өдрийн хуралдаанаар махны экспортын асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо.
Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Мандхай асуулт асуулаа.
Манай улсын 9 аж ахуй нэгж БНХАУ-руу мах экспортлох зөвшөөрлөө аваад, үйл ажиллагаагаа явуулж байгаа гэсэн статистик тоо байсан. гэтэл аж ахуй нэгжүүд Хятад улс руу махаа борлуулахад Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ шаардагдаж байгаа. Үүнийг манай мал эмнэлгийн газар цахимаар хийдэг болсон. Гэтэл цахим дээр ачаалал үүсэж,аж ахуй нэгжүүд гэрчилгээгээ авч чадахгүй, махаа борлуулахад хүндрэл үүсэж байгаа гэж аж ахуй нэгжүүдээс санал гомдол орж ирж байгаа.Энэ асуудлыг хэрхэн шийдэх гэж байна.Арабын булангийн 6 улс руу 2 компани мах гаргах эрхээ авсан.Гэтэл бизнес түншүүдтэйгээ холбоо харилцаагаа өргөжүүлэх шаардлага байна.
Ийм манай улсаас Кувейт зэрэг газар элчин сайдаар сууж буй хүмүүс идэвхтэй ажиллах, мөн яам бизнесийн уулзалт зохион байгуулж өгөх зэрэг хийж өгөх шаардлагатай байна.Манай улсад өлөнгийн бизнес сайн явж байгаа.Хятадын тал руу борлуулалтаа хийж ашигтай ажиллаж байгаа компани хоёр дахь үйлдвэрээ байгуулахаар 30 аад тэрбум төгрөгийн санхүүжилт босгохоор ажиллаж байгаа үйлдвэрийн хүмүүстэй уулзаж байсан.Махны үйлдвэрүүд дайвар бүтээгдэхүүн болон ясны тос урд хөрш рүү гаргах боломжтой гэж байгаа.Үүнийг борлуулах боломжоор яам бодлогоор дэмжих шаардлага байна. М.Мандхай: Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг цахимаар авахад ачаалал үүсэж байна.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn