
2025.04.18
Монгол орны цаг агаарт тохирсон агааржуулалтын системтэй 10 автобус үйлчилгээнд гарна
Монгол Улс салбарын шинэчлэлийн хүрээнд Нийтийн тээврийн сантай болж, төвлөрсөн хөрөнгөөс дахин 10 автобусыг “Yutong Bus” компаниас худалдан авч хот орчмын чиглэлд үйлчилгээнд явуулахаар болсныг Хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ.
Тодруулбал, уг их багтаамжийн 10 автобусыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг зэрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд гаргахаар төлөвлөөд байна. Шинэ автобус 45 хүний суудалтай, Евро-5 хөдөлгүүртэй. Манай орны цаг агаарт тохирсон агааржуулалтын систем, хяналтын камеруудтай.
Бид нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 600 том оврын автобус, их багтаамжийн 31 урт автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар өдөрт дунджаар 1200 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна.