2025.03.25
С.Эрдэнэболд: Дуулиан болж байгаа хэргийн талаар тодруулга авах, процессын үйл ажиллагаанд нөлөөлөх уулзалт хийгээгүй!
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн Дэд хорооны дарга С.Эрдэнэболд Сүүлийн өдрүүдэд үүсээд байгаа “хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан байж болзошгүй…” гэж үзэж байгаа асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
Донтолтын өвчин түүн дотор цахим мөрийтэй тоглоомоос үүдсэн асуудлыг эмчлэх талаар энэ долоо хоногт СЭМҮТ дээр ажиллахаар төлөвлөсөн. Энэ асуудлаар ЦЕГ-ын холбогдох албан тушаалтантай уулзаж донтолтын төрөл түвшин ямар байгаа талаарх мэдээллийг авахаар эх сурвалжуудтай уулзсан. Түүнээс биш нийгэмд дуулиан болж байгаа хэргийн талаар тодруулга авах, процессын үйл ажиллагаанд нөлөөлөх ямар нэгэн уулзалт хийгээгүй!

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан