2025.03.01
УЛСЫН АВАРГА МАЛЧИН ХӨВСГӨЛ АЙМГИЙН ГАЛТ СУМЫН ЗҮРХ БАГИЙН МАЛЧИН ЭНЭБИШИЙН ӨЛЗИЙБАДРАХ
- Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн малчин Энэбишийн Өлзийбадрах 1996 оноос Зүрх багийн Хужирт булан гэдэг газар тасралтгүй 28 жил мал маллаж, ажилч хичээнгүй хөдөлмөрч чанарынхаа үр дүнд мал сүргийнхээ тоо толгойг төрөл тус бүрээр өсгөж амжилтаа бататган яваа тэргүүний малчин юм.
- Э.Өлзийбадрах нь сум орон нутгаас зохион байгуулсан нийгмийн ажилд манлайлан оролцож, мал сүргээ эдийн засгийн эргэлтэд оруулж орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ малаа түрээсээр маллуулах, малгүй өрхийг малжуулж байна.
- Мөн Зүрх багтаа 25 хүүхдийн цэцэрлэг барьж өгч, хүүхдүүддээ томоохон хөрөнгө оруулалт хийсэн юм.