2024.12.26
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна
УИХ-ын чуулганы /2024.12.26/-ны өдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа.
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Цөмийн энергийн тухай хуульд заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх зэрэг хувилбараар орлуулах тохиолдолд орлогыг Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлэх эрх зүйн зохицуулалтыг тодруулан тусгасан байна.
Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 472.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр, Цөмийн энергийн тухай хуулийн 20 дугаар зүйлий 201.4-т заасан нэмэгдүүлэн тооцсон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тус тус Хуримтлалын санд төвлөрүүлэх зохицуулалтыг нэмж тусгажээ.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.