Засгийн газраас "Хархорум" хотыг сэргээн босгох ажилд онцгой ач холбогдол өгч ажиллана
2024.11.21
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Засгийн газраас "Хархорум" хотыг сэргээн босгох ажилд онцгой ач холбогдол өгч ажиллана

2022 онд Монгол улсын Ерөнхийлөгч "Хархорум" хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.Удалгүй УИХ, Засгийн газраас тогтоол шийдвэрийг гаргаж Их Монгол Улсын нийслэл хотыг сэргээн байгуулахаар болсон байдаг.

Тэгвэл өнөөдөр Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдлаа. Хархорум хот нь Монголын эзэнт гүрний нийслэл төдийгүй өрнө, дорнын орнуудыг улс төр, эдийн засаг, соёлын талаар ойртуулах зангилаа болж байсан түүхтэй учраас Засгийн газраас хотыг сэргээн босгох ажилд онцгой ач холбогдол өгч ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ