Хуримтлалын сангаар дамжуулж иргэдээ орон сууцжуулах шаардлагатай
2024.11.20
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Хуримтлалын сангаар дамжуулж иргэдээ орон сууцжуулах шаардлагатай

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахалдаг Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны анхдугаар хурал боллоо. Хурлаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, нөхцөл байдал, үндэсний орон сууцжуулалтын бодлого, хот төлөвлөлт, бүтээн байгуулалт, ипотекийн зээл болон бусад асуудлаар хэлэлцлээ.

Улсын хэмжээнд нийт айл өрхийн 30% орон сууц, 70% гэр хороолол, байшин, гэрт амьдарч байна. Тийм учраас Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлж Хуримтлалын сангаар дамжуулж иргэдээ орон сууцжуулах шаардлагатай байгаа юм.

Энэ хүрээнд холбогдох эрх зүйн баримт бичгийг нэгтгэж УИХ-д өргөн барина. Засгийн газар, үндэсний хорооны гишүүд залуу гэр бүлийг дэмжих, ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтэц байгуулах зэрэг төлөвлөгөөг боловсруулж 2025 оны 1-р сарын 15-нд багтааж Ерөнхий сайдад танилцуулахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ