2024.11.11
Эдийн засаг, Худалдаа
Монгол - БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит VIII хуралдаан Сөүл хотноо эхэллээ
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгын газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хамтарсан хорооны Монгол хэсгийн даргын хувиар Солонгосын хэсгийн дарга, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кан Ин Сон, холбогдох яам, байгууллагын албаны хүмүүсийн хамт оролцож байна.
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, итгэлцэл бэхжиж, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж байгаа нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бодитоор хөгжүүлэхэд Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны механизм чухал үүрэг гүйцэтгэж байна.
Цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд зах зээл, бизнесийн илүү өргөн боломжийг нээх, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд Монгол, Солонгосын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах нь чухал ач холбогдолтой юм.