Хувийн эзэмшилд байгаа 9 ордоос ард түмэн хувь эзэмшсэнээр, иргэд байгалийн баялагтаа хяналт тавина.
2024.09.30
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Хувийн эзэмшилд байгаа 9 ордоос ард түмэн хувь эзэмшсэнээр, иргэд байгалийн баялагтаа хяналт тавина.

Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжилтийг хангуулахаар хувийн эзэмшилд байгаа стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын 9 ордоос Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төрийн буюу ард түмний эзэмших хувийг тогтоох, шаардлагатай хэлэлцээр хийх шийдвэр гаргалаа.

Хувийн эзэмшилд байгаа 9 ордоос ард түмэн хувь эзэмшсэнээр урьдчилгаагүй орон сууцтай болохоос эхлээд эрүүл мэнд, боловсролын тэгш хүртээмжтэй байдал бий болно. Улс орны өөдлөн хөгжих суурь тавигдана. Нийгмийн хөгжлийн суурь асуудлууд шийдэгдэнэ. Иргэд байгалийн баялагтаа хяналт тавина. Иймд стратегийн орд эзэмшигчдийг хэлэлцээрийн ширээний ард урьж байна. Хамтдаа үндсэн хуулиа дээдэлж газрын хэвлий дэх баялгаа ард түмэнд эзэмшүүлж баялагтаа эзэн Монголыг бүрэн утгаар нь цогцлооё.

ШИНЭ МЭДЭЭ