Монголын баялгаа Монгол хүндээ хүргэх реформ бүрэн хэрэгжинэ
2024.08.26
Эдийн засаг, Худалдаа

Монголын баялгаа Монгол хүндээ хүргэх реформ бүрэн хэрэгжинэ

Улсын эрдэс баялгийн салбарын тулах цэг, хөдлөх хүч болсон “Эрдэнэс Монгол” нэгдлийн үйл ажиллагааны хэрэгжилт, өвөлжилтийн бэлэн байдлын талаар зөвлөлдөж байна.

Засгийн газрын ХЭГ-ын даргын хувьд

  •  Төрийн өмчийн компаниудын Засаглалыг сайжруулна. Ялгаатай хуулиар зохицуулагдаж байгаа байдлыг арилгана. Чиг үүргийг оновчтой хуваарилна
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн үйл ажиллагааг ил тод нээлттэй, ард түмэнд хяналтыг бүрэн шилжүүлнэ
  • Худалдан авах ажиллагааг хүнээр биш технологи, хиймэл оюун ухааны тусламжтайгаар 24 цагаар, ил тод нээлттэй явуулна
  • Төрийн өмчийн уул уурхайн компаниудыг үйл ажиллагаа, үр ашгийг нэмэгдүүлэх, нөөцийг тодорхойлох нэгдсэн хяналтын ERP системтэй болгоно
  • Алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчийн компаниудыг татан буулгах, нэгтгэх хүртэл арга хэмжээ авна.

Төрийн өмчит компаниуд бол улс төр биш ажил хийдэг газар. Төрийн өмчит компаниуд дах улс төрийн оролцоо, эрх ашгийг таслан зогсоох нь миний үндсэн ажил. Технологи, их өгөгдөлд суурилсан зөв засаглал бий болгоно. Ингэснээр Монголын баялгаа Монгол хүндээ хүргэх реформ бүрэн хэрэгжинэ.

ШИНЭ МЭДЭЭ