2024.06.07
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи
ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ “E-KIDS” ИЖ БҮРЭН ШИНЭЧЛЭГДЭВ
“E-KIDS”-д илүү олон үйлчилгээ, хүүхэд хамгаалах шийдлүүд нэмэгдлээ. E-Mongolia 4.0 буюу 4 дэх үеийн шинэчлэлээр энэ шийдлүүдийг нэвтрүүллээ. Шинэчлэгдсэн “E-KIDS” үр хүүхдүүдээ цахим гэмт хэргээс сэргийлэх, гэр бүлээ технологиор хамгаалахад тусална.
Хүүхэд хамгаалагч “E-KIDS” ийн шинэ шийдлүүд
Эцэг эхдээ байршлаа илгээх, чаатлах, зохисгүй контентоос хамгаалах, цагдаад гомдол гаргах, бүх сурах бичиг, зөвхөн хүүхдэд зориулсан үндэсний сошиал платформоор харилцдаг болж байна.
- Халамжийн үйлчилгээнүүд цахимжлаа.
- -Жирэмсний 5 сартайгаас хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд олгох тэтгэмж,
- -0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж,
- -E-Mongolia насны хишиг үйлчилгээний хүсэлт авдаг боллоо.
- Ягаан дэвтэр яаж цахимжсан бэ? Эх, хүүхдийн эрүүл мэндийн “Ягаан дэвтэр” эрж хайх хэрэггүй болж цахимд бүрэн орлоо. Эхийн төрөх үе, жирэмсний талаарх, төрөлт, нярайлсны дараах биеийн байдал, хүүхдийн өсөлт хөгжил, 2 хүртэлх насныхны гэрийн эргэлтийн хуваарь, дархлаажуулалт, үзлэгийн түүх, зөвлөгөө, хооллолт зэрэг хэсгээс цахим “Ягаан дэвтэр” бүрдсэн байна.
- Хулгайлагдсан гар утас эсэхийг шууд шалгана. Гар утас, төхөөрөмж хулгайн эд зүйл эсэхийг шалгадаг IMEI үйлчилгээ E-Mongolia-д шинээр нэвтэрлээ. “Алдагдсан, гээгдүүлсэн гар утасны мэдээлэл шалгах”цэсээр худалдан авах гэж буй гар утас, ухаалаг төхөөрөмжийнх IMEI дугаарыг оруулан шалгана. Та өөрийн гар утас, ухаалаг төхөөрөмжийн IMEI дугаарыг Settings болон *#06# товчны хослолоор мэдэх боломжтой. Халаасны хулгайн 93,2% нь гар утас. Алдагдсан утасны ердөө 30% орчим нь олддог.