2024.05.16
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Н.Учрал: Ахмад настны тухай хуулийг халамжийн хууль гэж ойлгож болохгүй

УИХ-ын чуулганы 2024,05,16-ны өдрийн хуралдаанаар Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Энэ хуулийн санаачлагчийн нэг. Ахмад настны хуулийг халамжийн хууль гэж ойлгож болохгүй. Ахмад настанд төр нь өөрөө үйлчилгээ үзүүлнэ гэдэг нь халамж огт биш. Амьдралаа улс орныхоо хөгжлийн төлөө зориулж сар бүр хариуцлагатайгаар татвараа төлж, хөдөлмөрийн чадвараа алдсан үедээ төрөөсөө өрөө авч байна гэсэн үг. Төр ахмадууддаа хандах хандлагаа өөрчлөхгүй бол халамжийн тогтолцоо яваад байна гэсэн хандлагаар хандаж болохгүй.

Иймд анх тэтгэврийн хуулийг хэлэлцэж байхад сар бүр төлж буй шимтгэлийнхээ үр шимийг тэтгэвэрт гарахдаа хүртэж буй тогтолцоо бол халамж биш энэ бол хөдөлмөрлөснийхээ үр шимийг дараа нь хүртэж буй хэлбэр юм. Ахмад настны тухай хуульд төрөөс үзүүлж буй үйлчилгээгээ тусгайлан зааж оруулж өгсөн.

ШИНЭ МЭДЭЭ