ИРГЭНЭЭ ХАМГААЛДАГ “E-Mongolia 4.0
2024.05.08
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

ИРГЭНЭЭ ХАМГААЛДАГ “E-Mongolia 4.0

Хиймэл оюунд суурилсан, иргэнээ хамгаалдаг “E-Mongolia 4.0” -г нээлээ.Шинжилгээний хариу, амбулаторийн карт, эх хүүхдийн ягаан дэвтэр зэрэг эрүүл мэндийн үйлчилгээнүүд цахимжиж иргэн таны эрүүл мэндийг хамгаалж байна. E-kids илүү сайжирч, байршил тогтоож энхрий үрсийг тань аюулаас хамгаалж байна. Гал, газ, усны дохиолол гар утсанд мэдэгдэл илгээж таныг болзошгүй эрсдэлээс хамгаалж байна. Тусгай хэрэгцээт иргэддээ илүү хүртээмжтэй, хэрэглэхэд хялбар болж эрхийг нь хамгаалж байна. Хиймэл оюун ашиглаж илүү зардал, элдэв хүнд суртал, бэрхшээлээс иргэнээ хамгаалж байна.

3 жилийн турш цахим үндэстэн болохоор хамтдаа хичээсэн 1.8 сая хэрэглэгч та бүхэнд баярлалаа. Үндэсний аюулгүй чатаар харилцаж, хиймэл оюунаас үйлчилгээ авч, хялбар нэвтэрч, дуу хоолойгоо таниулж, датагүй ашиглах боломжийг шинэчлэгдсэн E-Mongolia 4.0 танд олгож байна.

Бид төрийн 86 байгууллагын 1233 үйлчилгээг цахимжуулж атганд тань багтаалаа. Үүнийг бүтээлцсэн, дэмжсэн бүхэнд талархал илэрхийлье. Та бүхэн шинэчлэгдсэн E-Mongolia 4.0 - г хэрэглэж хэвшээрэй!

ШИНЭ МЭДЭЭ