2024.05.02
Эрүүл мэнд

Н.Учрал: Эрүүл мэндийн салбарт цахим шинэчлэлт хийх байгууллага нь ажлаа муу хийснээс үр дүн гараагүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооны сонсголын тайлан, санал, дүгнэлт, тогтоолынтөсөл”-ийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Түр хороо ажлаа хариуцлагатай хийлээ гэж бас дүгнэж байгаа. Тэгэхээр ард түмний анхаарлын төвд байсан гол сэдэв. Тэгээд Монголд бол эмч нарын чадвар биш эмийн чанар чанар дутагдаж байна аа гэдгийг энэ сонсголоос  тодорхой харагдсан. Чинбүрэн гишүүнээс нэг зүйл асуумаар байна. Их хурлын тогтоолын 4 дээр Лайс мед системийн тоног төхөөрөмжийн хамгаалалтыг нэмэгдүүлж аюулгүй байдлыг хангах сайжруулах чиглэл дээр Цахим хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, гаалийн ерөнхий газарт үүрэг өгч байгаа юм байна. Лайс мед системийн талаар бол бид мэднэ ээ. 2015 оноос хойш Дэлхийн банкны  цахим эрүүл мэнд төсөл хэрэгжээд бараг энэ чинь  18 сая долларын төсөл байх шүү төсөл хэрэгжээд ард түмэн үр ашгийг нь хүртээгүй эрүүл мэндийн салбар цахимжаагүй энэ олон хувийн эмнэлгүүд төрийн эмнэлгүүд хоорондоо мэдээлэл солилцож чадаагүй тэгэхдээ анхан шатны эмнэлгүүд бол дотроо өөр өөрийн системтэй байсан уу гэвэл байсан. Эмийн жорыг цахим дээр бүртгэдэг байсан уу гэвэл байсан тэгэхдээ тэр жор нь бусад эмийн сантай холбогдож байсан уу гэвэл угаасаа үгүй. Тэгэхээр хувийн эмнэлгүүд улсын эмнэлгүүд хоорондоо мэдээлэл солилцож чаддаггүй байсан шалтгаан бол энэ цахим эрүүл мэнд төслийн хөндлөнгийн аудитын байгууллагын дүгнэлтээр гарсан энэ байгууллага чинь ажлаа одоо хангалтгүй хийсэн гэдэг дүгнэлтээс шууд харж болно. Нэг ёсондоо бол энэ Лайс мед чинь одоо удахгүй амьдралд хэрэгжээд эхэлнэ ээ эмнэлгүүд мэдээллээ солилцоно оо гэж хэлсээр он жил өнгөрсөн ингээд эрүүл мэндийн цахимжилт бол гацсан Дэлхийн банкны зүгээс хангалтгүй гэж дүгнэлт өгсөн учраас зогсоосон. Засгийн газар дээр шийдвэр гаргаад цахим эрүүл мэнд төсөлтэй холбогдуулаад эрх бүхий байгууллага албан тушаалтнуудыг шалгая гээд АТГ-т шилжүүлчихсэн аргаа бараад Ерөнхий сайдын захирамжаар миний бие ахлаад эрүүл мэндийн сайд Чинзориг сайд болон холбогдох албан тушаалтнууд ороод бид 800 гаруй хувийн эмнэлгүүд, төрийн эмнэлгүүдийн мэдээлэл солилцох боломжоор нь өнгөрсөн хугацаанд хангасны үр дүнд өнөөдөр Лайс Медээр биш нийтийн мэдээлэл солилцооны хур системээр мэдээллээ солилцсоны үр дүнд өнөөдөр Имонгол аппликэйшн дээр 3 жилийн шинжилгээний хариу орсон, эмийн жор цахимжсан учраас эмийн сан дээр цаас бичиг барьж очихоо больсон. Одоо 6 дугаар сарын 1-нээс өмнө жирэмсний дэвтэр, эх хүүхдийн ягаан дэвтэр, амбулаторийн карт дүгнэлтүүд бүгдээрээ энэ эмнэлгүүд мэдээлэл солилцдог болсны үр дүнд орох гэж байна. Нэг ёсондоо бол хэдхэн хувийн эмнэлгүүд дээр хэрэгжүүлсэн хэдэн хувийн компаниуд төрийн байгууллагад ажиллаж байсан хэдэн IT-ийн залуучууд энэ 18, 19 сая долларын хийж чадаагүй ажлыг 3 сарын хугацаанд хэрэгжүүлчихсэн. Тэгтэл Лайс мед гэдэг системийг дахин сайжруулаач ээ дэд бүтцийг нь сайжруулаач ээ гээд үүргийг Их хурлын тогтоолоор өгөөд байх юм энэ Лайс Мед гэдэг компанийг одоо хэн ингээд хамгаалаад байдаг юм хаа сайгүй бичиг дээр нэг ийм нэр оруулж ирээд л ингээд үүрэг өгөөд энэ дампуурчихсан газрыг чинь дахиж сэргээж чадахгүй ээ энийг чинь хуулийн байгууллага шалгаж байгаа Тэгтэл энийг ингээд дахиад Их хурлын тогтоолоор энэ системийг сайжруул аюулгүй байдлыг нь ханга цахим хөгжлийн яам хариуц гэнэ. Энэ чинь дампуурчихсан байна аа энэ чинь болохоо больчихлоо гээд аргаа бараад сая манай IT-ийн хэдэн залуучууд өөрсдөө энэ гацааг нь гаргаад явж байгаа байхгүй юу тэгээд энэ Лайс медийг сайжруулах бололцоо бол байхгүй шүү. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хариуллаа

ШИНЭ МЭДЭЭ