МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.04.25
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Д.Сарангэрэл: Шинжлэх ухааны эрдэмтдийн бүтээлийг танилцуулж, алдаршуулах ажлыг хийх шаардлагатай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын  төсөл”-ийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Салбарынхаа бодлогыг УИХ, ЗГ-ийн төвшинд хэрэгжүүлэх байдал мөн тухайн салбарынхаа хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход үндсэн үүрэг нь чиглэж байдаг энэ үүднээсээ Боловсролын сайд Л.Энх-Амгалан сайн ажиллаж байна. Боловсролын багц хууль одоо ингээд Шинжлэх ухаан технологийн хууль ороод ирлээ үндсэндээ бол энэ салбарын хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох үйл ажиллагаа бараг өндөрлөж байгаа байх гэж бодож байна. 2 дугаарт эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудал хууль эрхзүйн орчны өөрчлөлтийн асуудал нэлээн хоцрогдсон байсан Чинзориг сайд энэ чиглэлд нэлээн идэвхтэй нэлээн түрэмгий ажиллаж байгаа гэж 2 сайддаа (сайн утгаараа) ингээд урам өгч хэлмээр байгаа юм аа.  2 дугаарт миний гол хэлэх гэж байгаа зүйл бол 1990 оноос хойш Монголын эрдэмтэд 55 мянган шинжлэх ухааны бүтээл бүтээгдэхүүн хийсэн байна. Өнөөдөр энэ хүмүүсийн энэ үйл ажиллагаанууд олон нийтэд танил биш байна энэ хүмүүсээ алдаршуулах ийм ажиллагаа бол нэлээн удаа орхигдож байгаа учраас энэ хуулийн төсөлд ажлын хэсгийн түвшнээс та нар маань нэг зарим нэг заалтуудыг бодох ёстой гэж бодож байгаа. Та бүхний өгсөн танилцуулгаас үзэхэд өнөөдөр 1 сая хүнд 374 эрдэмтэн оногдож байгаа нь дэлхийн дунджаас 10-аас 30 дахин бага эрдэмтэнтэй Монгол Улс болсон байна гэдэг нь өөрөө хүүхэд залуучууд энэ шинжлэх ухаанд шунах шинжлэх ухаанаар  ажиллах хичээллэх сонирхол бол их буурсан байна аа гэсэн үг. Тэгэхээр хэрвээ бид нар энэ эрдэмтдийнхээ хийсэн энэ бүтээлүүдийг шинжлэх ухааны бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчилдаг алдаршуулдаг болох юм бол хүүхэд залуучуудыг энэ чиглэлд татах ийм боломж нь бүрдэх юм аа. Тийм болохоор хуульд бол тодорхой заалт бол оруулах хэрэгтэй байх нөгөө талаасаа манай эрдэмтдийн зүгээс бол Нобелийн шагнал авах хэмжээнд ажиллах эрдэмтэд бас байгаа тухай мэдээллүүд явж л байдаг дэмжлэг хангалтгүй байна аа гэж бодоод байгаа учраас үе энэ хууль эрх зүйн орчинд энэ урам зоригийг нь нэмсэн бодитоор дэмжсэн ийм заалтуудыг оруулах нь их зүйтэй гэж ингэж бодож байгаа юм аа. Эцэст хуулийн төслийг бол бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Баярлалаа

ШИНЭ МЭДЭЭ