МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа дугуй ширээний уулзалтад оролцов
2024.03.16
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа дугуй ширээний уулзалтад оролцов

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа НҮБ-ын эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулганы үеэр сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцлоо.

Уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас хууль тогтоомж, бодлого шийдвэрийн жендэрийн мэдрэмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд анхаарч байгааг онцлоод, шинэчлэн баталсан Хөдөлмөрийн тухай хуульд гэр бүл, эмэгтэйчүүдэд ээлтэй, жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогыг тусган, хэрэгжүүлж байгаа талаараа онцоллоо.

Тухайлбал, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн талаар болон ажил амьдралын тэнцвэрийг хангах, ялгаварлан гадуурхахгүй байх, хөдөлмөрийн харилцаанд ажлын байрны дарамт, албадан хөдөлмөрийг хориглохтой холбоотой зохицуулалтуудыг нарийвчлан зохицуулсныг тодотгон хэллээ.

Мөн 2024 оны нэгдүгээр сард батлагдсан Хүүхэд хамгааллын тухай шинэчилсэн найруулгын төслөөр хүүхдийн эрх, ашиг сонирхол, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, хүүхэд хамгааллын асуудлыг хангахад хэд хэдэн чухал онцлог зохицуулалтуудыг тусгасан.

Түүнчлэн жендэрийн мэдрэмжтэй статистик мэдээлэл, судалгаа, шинжилгээг сайжруулах хүрээнд хүйсээр ангилсан мэдээллийг бүрдүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангасан эсэх талаар дүн шинжилгээ хийж, үр дүнг хэрэглэгч болон олон нийтэд хүргэх үндэсний тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна

ШИНЭ МЭДЭЭ