Ирээдүйн хөгжлийн загварыг технологоор харж байна
2024.02.19
Гадаад харилцаа

Ирээдүйн хөгжлийн загварыг технологоор харж байна

Себастьян Курц 31 насандаа Австрийн Ерөнхий сайдаар томилогдож 2 ч удаа хашсан үе тэнгийн нөхрийн амжилт, ололт, алдаа оноо бол сонирхолтой түүх хэдий ч өнөөдрийн хийж байгаа ажил нь бүр ч илүү сонирхол татлаа. Бид хоёрын яриа энэ удаа улс төрчдийн хувиар бус технологийн сэдэв дор өрнөв.

Paypal-ын хөрөнгө оруулагч, хамтран үүсгэн байгуулагч, Facebook-ын анхны хөрөнгө оруулагчдын нэг Питер Тиелийн дэргэд глобал стратегистээр ажиллаж байгаа юм байна. Мөн “Dream" хэмээх кибер аюулгүй байдлын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани байгуулжээ. Бидний үеийн улс төрчдийн гол ярианы сэдэв технологи дээр өрнөж ирээдүйн хөгжлийн загварыг технологоор харах болсон нь цаг үеийн шаардлага гэлтэй.

2 цаг гаруй өрнөсөн оройн уулзалтаар Себастьян Курцыг Монголд урилаа. Өмнө нь урихад ирж амжаагүй ч энэ удаа кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллахаар зорьж очихоо хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ