2024.02.16
Гадаад харилцаа
Н.Учрал: Технологийн дэвшлээс хоцрох ёсгүй
АНЭУ-ын Хиймэл оюун ухаан, цахим эдийн засаг, зайны хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан Төрийн сайд Омар Султан Аль-Оламатай өнгөрсөн 11 дүгээр сард хоёр талын уулзалт хийж, хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллахаар тохирсоны дагуу “Хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурав.
Энэ удаагийн “Засгийн газруудын дээд хэмжээний уулзалт”-ийн ерөнхий сэдэв агуулга хиймэл оюун ухааныг учирч байгаа саад бэрхшээл сорилтоо давахад ашиглах талаар хэлэлцэж байна. Улс орон бүр хиймэл оюун ухаанд төрөөс баримтлах чиглэлээ баталж байгаа энэ үед бидэнд сайн туршлага хэрэгтэй.Технологийн дэвшлээс хоцрох ёсгүй.