7611 - 7272
uchral@parliament.mn
2024
2023
2022
2021
2020
2019
2018
2017
2016
Эхлэл
УИХ дахь ажил
Тойрог
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2024.02.02
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи
Жилд 600 тэрбум ам.доллар эргэлдүүлдэг Цахиурын хөндийд Монголын найман компани гарч, үйл ажиллагаагаа эхлүүлжээ
Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал АНУ-д айлчилж байна. Төр, хувийн хэвшил хамтран зохион байгуулж буй уг айлчлалын хүрээнд Цахим технологийн дэлхийн цөм эдийн засгийн төв болсон Цахиурын хөндийд Монголын 8 компани гарч, үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа нь түүхэн үйл явдал болж байна. Teso Investment LLC, Gund Investment LLC, ICT Group Global Corp, ONDO LLC, Fibo global LLC, Intelmind LLC, Gerege Systems LLC, Mezorn LLC нарын найман аж ахуй нэгж Монгол улсын мэдээллийн технологийн салбарын олон зуун аж ахуй нэгжийг төлөөлж Цахиурын хөндийн экосистемд нэвтэрч ОУ-ын зах зээлд гарах томоохон алхмаа хийсэн түүхэн өдөр өнөөдөр /2024.02.02/ тохиож байна.
Цахиурын хөндий нь жилдээ 600 тэрбум ам.доллар эргэлдүүлж, 105 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татдаг дэлхийн тэргүүлэгч технологийн компаниудын гарааны цэг юм. Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал өнгөрсөн оны 1-р сард Казахстан улсын Алмата хотноо Төв Азийн улс орнуудын мэдээллийн технологийн сайд нартай уулзах үеэрээ АНУ дахь Цахиурын хөндийд тус тусын улс орнуудын аж хуй нэгжүүдээ хамтатган байршуулж нэгдсэн бодлогоор дэмжиж ажиллах санаачлага гаргаж байсан нь 1 жилийн дараа биелэлээ ийнхүү оллоо.Энд манай технологийн компаниуд “Торгоны зам Инновацийн төв”-ийн төв азийн 8 улс орны гарааны компаниудын хамт бойжиж, эхний жилдээ тус төвийн босгох 30 сая ам.доллараас хөрөнгө оруулалт хүртэх боломжтой болж байна.
Монголын технологийн компаниуд цахиурын хөндийд албан ёсны хаягтай, өөрийн далбаа бүхий офисстой, ороод уулзах хамт олонтой болж байна. Stanford-ийн их сургуулийн дэргэдэх Palo Alto-д байршилтай энэхүү төвөөр дамжуулан Энэ бол түүхэн үйл явдал. Бид уул уурхайгаас хамааралтай, нүүрсний үнээс шалтгаалдаг нэг өнгөтэй эдийн засгийн баригдмал боломж дунд өдийг хүрлээ. Гагцхүү мэдээллийн технологийн салбар бидэнд өөр боломжийг, өөр өнгийг, хүн төрөлхтний хөгжлийн хязгааргүй өрсөлдөөнд хил хязгаар, орон зайг товчлон, ижил тэгш гараанаас хүч үзэх боломжийг санал болгож байна.
ШИНЭ
МЭДЭЭ
Уран олборлох төслийг танилцууллаа
2024.10.29
Бүсчилсэн хөгжлөөр бүтээмж, хүртээмж нэмэгдэнэ
2024.10.28
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2024.10.25
Цахимжуулалт, ногоон хөгжил, хүний нөөцийн шилжилтээр эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлнэ
2024.10.23
Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарна
2024.10.15
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААНД ОРОЛЦОНО
2024.10.14
Н.Учрал: Үндэсний баялгийн сан бол монголчуудын баялагтаа эзэн болох цор ганц арга зам
2024.10.07
"Mining Week 2024" үзэсгэлэн, арга хэмжээ 3 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна
2024.10.04
Засгийн газрын 14 мега төслийн нэг “Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуул” төслийг хэрэгжүүлнэ
2024.10.02
Зочноор: ЗГХЭГ-ын дарга Н.Учрал оролцож байна
2024.10.02
МАН-ын бүлэг: Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль болон мега төслүүдийг дэмжлээ
2024.10.02
Хувийн эзэмшилд байгаа 9 ордоос ард түмэн хувь эзэмшсэнээр, иргэд байгалийн баялагтаа хяналт тавина.
2024.09.30
Н.Учрал: Стратегийн ач холбогдол бүхий 16 ордын ес нь хувийн эзэмшлийнх байна
2024.09.30
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тухай тогтоолыг батлав
2024.09.25
“Эрдэнэс Тавантолгой”-н мэргэжлийн удирдлагыг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгоно
2024.09.25
Социал демократ Монголын залуучуудын холбооны долоо дахь их хурал боллоо
2024.09.16
Сүхбаатар дүүргийн иргэд хараа зүйн цогц үйлчилгээ, үзлэг оношилгоонд хамрагдлаа
2024.09.16
МОНГОЛ УЛС ДАЛАЙД ГАРЦГҮЙ Ч САНСАРТ ГАРЦТАЙ БОЛНО
2024.09.16
Газрын мэдээллийг "шилэн газар" цэсээс харах боломжтой
2024.09.12
Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх “Цаасгүй засаг” арга хэмжээ хэрэгжүүлнэ
2024.09.11