2024.01.17
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи
Н.Учрал: Архив, албан хэрэг хөтлөлтийг цахим руу бүрэн шилжүүлэх нь өндөр ач холбогдолтой
УИХ-ын чуулганы /2024,01,17/-ны өдрийн хуралдаанаар Нүүрсний хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төслийг танилцууллаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
Өнөөдрийн архив, албан бичиг хөтлөлтийн хуулиар цахимаар үүссэн бичиг баримт цахимаар архивлагдаж болно гэдэг энэ концевци нь одоо хүртэл батлагдаагүй байсан учраас өнөөдрийн архивын хуулийг хэн ч хөнддөггүй байсан юм байна лээ. Хэрвээ цахимаар үүссэн архив, цаасаар үүссэн архив зөрөхийн бол цаасанг нь барина гэсэн хуультай. Тэгээд цахимаар явсан бичиг баримтыг хэвлээд хадгалдаг. Устсан гэж нотлох баримт болгож үздэггүй. Ийм учраас парламентаар 109 хуулийг батлуулсан.
Энэ хуулиудын архив, албан хэрэг хөтлөлтийн хуульд хэрвээ тухайн бичиг баримт цахимаар үүссэн бол цахимаар архивлагдана гэдгийг анх удаа зөвшөөрч өгсөн. Дижитал архив гэдэг ойлголтыг бий болгосон. Цаасаар үүссэн архив устаад алга болдог юм байж. Цахимаар үүссэн архивын ул мөр үлдэнэ.Нэг ёсондоо хаанаас бичиг яваад хаана очиж, хэн устгах вэ гэдэг ул мөр түүхтэйгээ үлддэг.
ШИНЭ МЭДЭЭ
Монголын хаанаас ч интернетэд холбогдоно
2024.12.30
Н.Учрал: Хархорум гэдэг бол дэлхийн брэнд
2024.12.27
“Яндангүй бүс” байгуулна
2024.12.18