Н.Учрал: Цахим шилжилт бол ЧӨЛӨӨЛӨЛТ
2023.06.08
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Н.Учрал: Цахим шилжилт бол ЧӨЛӨӨЛӨЛТ

“ICT expo Mindgolia - 2023” мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээ албан ёсоор эхэллээ.

Өнөөдөр Олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчид, салбарын мэргэжилтнүүд, салбарын төр болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцсон “ICT forum Mindgolia” хэлэлцүүлэг өрнүүлж байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын бодлого, өнгөрсөн, одоо, ирээдүй, Үндэсний хөгжлийн хурдасгуур, Дижитал ирээдүйг цогцлоох шинэ үеийн мэдээллийн технологийн дэд бүтэц гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна.

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар хэлэлцүүлгийг нээн үг хэлж, форумд оролцогчдод амжилт хүслээ. 

Э.Батшугар УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга

“49.300 км шилэн кабелийн сүлжээ тавигдсанаар төрийн цахим шилжилт хийх боломжийг бүрдүүлээд байна. Цахим хэрэглээнээс үүдэлтэй ачааллыг ойрын 10-15 жилд даахуйц дэд бүтцийг ийнхүү бий болгож чадлаа. Өнгөрсөн хугацаанд зөвхөн И-Монголиад төрийн 81 байгууллагын 1000 гаруй үйлчилгээг нэвтрүүлснээр 254 тэрбум төгрөг хэмнээд байна. УИХ-аас цахим шилжилтийг хийхэд хууль эрх зүйн хүрээнд шаардлагатай өөрчлөлт хийхэд Инновац, цахим бодлогын байнгын хороо манлайлан ажиллах болно.”

1990 оноос хойш төрийн ямар нэг дэмжлэггүйгээр олон улсын түвшинд өрсөлдөхүйц хэмжээнд хүрч чадсан цорын ганц салбар бол мэдээлэл технологийн салбар юм. Мэдээлэл технологийн салбарын хөгжлийн ололт, дэвшлийг ашиглаагүй аль ч салбарыг бүтээмжтэй үр ашигтай хөгжүүлнэ гэдэг нь өрөөсгөл. Гурван өдрийн турш болох ICT forum, ICT expo-г Mindgolia уриан дор зохион байгуулж байна. Уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засгийг төрөлжүүлж, “Олборлолтоос оюун санаа руу чиглүүлэх” арван жилийн талаар эхлүүлэхээр хамтдаа чуулж, ярилцах болно гэж Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал форумын анхны илтгэлийг хийхдээ онцлон хэлсэн юм. 

Зургийн эх сурвалж: livetv

“Алсын хараа 2050 хөтөлбөр болон Шинэ сэргэлтийн бодлогод манай салбарыг хөгжүүлэх эрх зүйн шинэчлэл, бодлого өөрчлөлтүүд багтсан. 2019 оноос хойш улс төрийн манлайлал дор өргөжин хөгжиж байна. Цахим шилжилт рүү хүрэх эцсийн цэг нь уул уурхайн бүтээгдэхүүнээс 90 гаруй хувь хамааралтай байгаа эдийн засгаа технологи шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, төрөлжүүлэх чиглэлд зорьж байгаа юм. 2020-2030 оныг технологи суурьтай жилүүд байна. “Шинэ гучин жил”-ийг эхлүүлэх гарааны жилд бид ирсэн. Төр хувийн хэвшлийн түншлэлээ хөгжүүлэх эко системийг хөгжүүлснээрээ ямар ач холбогдолтой вэ гэдгийг ярьж цахим хөгжлийг түүчээлэх, талуудын оролцоог хангах гол зорилтын дэвшүүлж бид гурван өдрийн турш хамтдаа хэлэлцэнэ.”

Өнгөрсөн жилүүдэд УИХ-аас цахим шилжилтийг хийх эрх зүйн экосистемийг бүрдүүлэх зорилгоор хэд хэдэн хуулийг баталсан. Гэсэн ч эдгээр хуулийг хэрэгжүүлэх гар хөлийг нь бий болгох шаардлагатай тул 120 хууль, 800 тушаал, шийдвэр, дүрэм, журмыг түгжрэлээс гарган өөрчлөх ажлыг эхлүүлээд байна. Цахим шилжилт нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын асуудал бус үндэсний эдийн засгийн асуудал гэдэг агуулгаар нь харж энэ удаагийн экспог зохион байгуулж байна. 

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын орлого 2022 онд 1,7 их наяд төгрөгийн орлоготой байсан. Үүний 76%-ийг Харилцаа холбооны үйлчилгээний  компаниуд бүрдүүлжээ. Улсын төсвөөс нэг ч төгрөг авалгүйгээр Үүргийн сандаа татварын гурван хувиа орлого болгон төвлөрүүлээд 448 тэрбум төгрөгийг бүрдүүлж, 155 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. 1226 багт ямар нэг байдлаа дэд бүтцийг нь шийдэж холболт өгсөн байгаа юм. Энэ бол нийгэмдээ үзүүлж байгаа хамгийн том гавьяа юм гэж салбарын сайд илтгэлдээ онцоллоо. 

Өнөөдрийн хэлэлцүүлэгт “Хувьсан буй боловсрол” сэдвээр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх бол “Цахим хот” сэдвээр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар илтгэл тавьж хотын цахим хөгжлийн талаар салбарын мэргэжилтэн, экспертүүд хэлэлцүүлэг өрнүүлж байна. 

“ICT expo-2023” Экспод үндэсний 150 гаруй компани, олон улсын 10 гаруй байгууллагууд нэгдэж, 6 дугаар сарын 9-11 өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд олон нийтийн оюуныг мялаан технологийн гайхамшгаар аялуулах юм. Энэ үеэр Лазер шоу, холеграм тайз болон гэрлийн үзүүлбэр, e-sport, cкүүтер уралдаан, “Cosplay” үзүүлбэр, ажлын байрын үзэсгэлэн, Стартап шоукэйс арга хэмжээ болохын зэрэгцээ олон нийтийг хамарсан технологийн энтертайнмент шоу болох юм. 

ШИНЭ МЭДЭЭ