2022.12.15
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Н.Учрал: Нүүрсний зах зээл 24 цаг иргэдэд нээлттэй болно
УИХ-ын чуулганы /2022,12,15/-ны өдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
Энэ хуулийг олон жил ярьсан. УУХҮ-ийн сайд зориг гарган энэ хуулийг оруулж ирж байгаад талархаж байна. Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлыг үүсгэхэд том хувь нэмэр оруулна. Түр журмаар 2023 оны нэгдүгээр сараас Хөрөнгийн бирж дээр эхлэх боломжтой болж байна. Хулгай хийх боломж хулгайчийг төрүүлдэг. Хулгайг үндсээр нь устгахын тулд хүнээс хамааралтай бус, технологиос хамааралтай ийм биржийг байгуулах, цаашлаад боомтын үйл ажиллагаа, худалдан авагчид очих хүртэл бүх үйл явцыг автоматжуулах ажлын Сангийн яам сайн зохицуулах хэрэгтэй.
Гаалийн бүрдүүлэлт цахимаар хийгдээд явбал асуудал шийдэгдэнэ гэж харж байгаа. Нүүрсний зах зээл 24 цаг иргэдэд нээлттэй болно. Хүн солигдсоноор хулгай арилахгүй. Дэлхий нийт бүх зүйлээ цахимжуулж байна. Цаашдаа хиймэл оюун ухаанаар олон ажлыг зохицуулж байна. Иргэдийг мэдээллээр хангах ёстой. Хэзээ хөрөнгийн бирж дээр энэ ажил хийгдэх вэ? Энгийн үгээр тайлбарлах хэрэгтэй.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Цахим ур чадвар олгох төв нээгдлээ
2022.12.16