Гарааны бизнесийг дэмжих "Стар венчер" хөтөлбөр Монгол Улсад нээлтээ хийлээ
2022.11.21
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Гарааны бизнесийг дэмжих "Стар венчер" хөтөлбөр Монгол Улсад нээлтээ хийлээ

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны гарааны бизнесийн экосистемийг дэмжих хөтөлбөрийг тус банкны суурин төлөөлөгчийн газартай улсуудад хэрэгжүүлэх боломжтой юм.

Тус төсөл хэрэгжиж буй 19 дэх улс нь Монгол улс болж тус байна. Уг хөтөлбөрийн хүрээнд 5-6 хүчирхэг, өсөлтийн боломж өндөртэй гарааны бизнесийг сонгон шалгаруулж олон чиглэлээр дэмжих юм.
"Стар Венчер" хөтөлбөр нь МУ-ын программ хангамж үйлдвэрлэгчид мэдээллийн технологийн бүтээгдэхүүн үйлчилгээг ОУ-д таниулах, дэлхийн зах зээлд гаргах, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжих, Ногоон старт ап, инновацын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна хэмээн үзэж байна.

undefined

ШИНЭ МЭДЭЭ