МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сингапурын үндэсний их сургуультай хамтарч ажиллах нь чухал ач холбогдолтой
2022.10.07
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Сингапурын үндэсний их сургуультай хамтарч ажиллах нь чухал ач холбогдолтой

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Сингапурын Үндэсний Их сургуулийн харьяа Ли Куан Ю-гийн нэрэмжит Нийтийн бодлогын сургуулийн профессор Рьюбэн Нг-тэй мэдээллийн технологийн чөлөөт бүс байгуулах, төр хувийн хэвшлийн түншлэлийн эко систем бүрдүүлэх тал дээр Сингапур улсын туршлагаас судлах, хамтарч ажиллах боломжийн тухай санал солилцлоо.

Профессор ноён Рьюбэн Нг бол Бүгд Найрамдах Сингапур Улсын Ухаалаг засаглал үндэсний хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж, Сингапурын болон гадаад улс орнуудын Засгийн газар, үндэстэн дамнасан корпорацууд, олон улсын байгууллагуудад их өгөгдөл ашиглах стратеги, инновац, цахим шилжилтийн чиглэлээр зөвлөгөө өгдөг эрхэм юм. Үүний хүрээнд Ази, АНУ-ын төрийн албан хаагчдад дата аналитик, стратеги төлөвлөлтийн чиглэлээр 500 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн туршлагатай.

  • Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт хүний нөөцийн асуудал тулгамдсан, нарийн мэргэжлийн, технологийн ур чадвар бүхий боловсон хүчин шаардлагатай байгаа энэ цаг үед Сингапурын үндэсний их сургуультай хамтарч ажиллах нь чухал ач холбогдолтой.
  • Мөн гадны хөрөнгө оруулалтын таатай орчин болон төр хувийн хэвшлийн түншлэлийн зөв хэлбэрийг төлөвшүүлэхэд Сингапур улсын туршлага бидэнд үлгэрлэхүйц бөгөөд цаашид бодитоор хамтарч ажиллах боломж нээгдсэнд баяртай байна.

ШИНЭ МЭДЭЭ