МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Хүний эмийн чанарын асуудлаар Хянан шалгах түр хороо"  анхны хурлаа хийлээ
2022.06.29
Эрүүл мэнд

"Хүний эмийн чанарын асуудлаар Хянан шалгах түр хороо" анхны хурлаа хийлээ

УИХ-ын гишүүн Н.Учрал нэр бүхий 21 гишүүний хамтаар эмийн чанар, стандарт, үйлчлэлийн асуудлыг хөндөж "Хүний эмийн чанарын асуудлаар Хянан шалгах түр хороо" байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж өргөн барьсан.

2022,06,28-ны өдөр Хянан шалгах түр хороо анхны хурлаа хийж түр хорооны үйл ажиллагааг Н.Учрал гишүүн ахалж ажиллахаар боллоо.

Тэрээр, бид эмийн чанар нөлөө, орц, найрлагыг шалгаж холбогдох үр дүнг УИХ-д танилцуулж шаардлагатай арга хэмжээг авч, иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаална гэдгээ илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ