УИХ-ын гишүүд болон дүүргийн удирдлагууд үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар асуудлаар иргэдтэй уулзлаа
2022.06.27
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүд болон дүүргийн удирдлагууд үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар асуудлаар иргэдтэй уулзлаа

Энэхүү уулзалтад Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Засаг даргын орлогч Д.Ундармаа болон ЗДТГ-ын дотоод, дэргэдэх хэлтэс албадын дарга нар оролцож 21, 19, 23, 27, 39, 18, 29, 38 дугаар хорооны иргэдэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаарх асуудлыг хөндөн өөрчлөлт оруулах дөрвөн зүйл, заалтыг танилцуулан иргэдийн санал, бодлыг сонслоо.

Энэ үеэр иргэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх талаарх санал, бодлоо хуваалцахын зэрэгцээ нийтлэг тулгамдаж буй хог, тог, нийтийн тээвэр, зам, гэрэлтүүлэг, гүйцэтгэл түр саатсан хөрөнгө оруулалтын ажлуудын талаар санал, бодлоо удирдлагуудад хуваалцан асуулт тавьж, тодорхой хариулт авлаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх талаарх асуудлыг хөндөн, өөрчлөлт оруулах зүйл, заалтыг танилцуулах энэхүү уулзалт зургадугаар сарын 25, 26-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд дараах хуваарийн дагуу зохион байгуулагдана.


2022.06.25
1. 10:00-12,13,31 дүгээр хороо Ирээдүй цогцолбор сургууль
2. 13:00-14,15,43 дугаар хороо Ирээдүй цогцолбор сургууль
3. 17:00-16,17,30 дугаар хороо Өнөр цогцолбор сургууль
2022.06.26
1. 10:00-7, 8, 40 дугаар хороо Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв
2.13:00- 9,25,42 дугаар хороо 104-р сургууль
3. 16:00- 10, 11, 28 дугаар хороо 76-р сургууль

ШИНЭ МЭДЭЭ