“U-90” хөтөлбөрийн шилдгүүд тэтгэлгээ гардан авлаа
УИХ-ын гишүүн Н.Учрал улс орны ирээдүй болсон дүү нарыгаа дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад элсэн суралцах боломжийг бүрдүүлэх зорилгоор Учралын цаг-Урагшлах цаг” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилд Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд америк багш нартай “U-90” English speaking club-ыг үнэ төлбөргүй хичээллүүлсэн билээ.
Хөтөлбөрт хамрагдсан дүү нар маань хамтдаа англи хэлний төвшингөө ахиулахын сацуу өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах ур чадварт суралцаж шинэ нөхөрлөлийг бий болгож чадсан. 3 үе шаттайгаар зохион байгуулсан тус хөтөлбөрт хамрагдсан залуучууд нийт 500 сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний тэтгэлэгтэй суралцах эрхийн бичгээ гардан авлаа.
Үүнээс Шилдгийн шилдгээр Хөгжил цогцолбор сургуулийн 12А ангийн сурагч Т.Төгөлдөр, 62-р сургуулийн 12Б ангийн сурагч Б.Эрдэнэбилэг нар шалгарч БНХАУ-ын “Beijing Forestry University”сургуульд 4 жилийн сургалтын төлбөр, дотуур байрны зардалгүйгээр суралцах эрх, Шилдэг 10 сурагч БНСУ-ын “Алс Дорнодын их сургуульд үнэ төлбөргүй, бусад суралцагчид Рояал олон улсын их сургуульд 50 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгээ гардан авсан юм.
Гишүүний зүгээс энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан “Эрдэм академи”, “Рояал” олон улсын их сургууль, “Дезерет” олон улсын байгууллагын хамт олонд талархал илэрхийлсэн билээ. Мөн хөтөлбөрийн шилдэг оролцогчдод УИХ-ын гишүүн П.Анужин, УИХ-ын гишүүн Э.Батшугар, “Golden Сомpass” English Studio-ийн хамт олон нэрэмжит шагналаа гардуулж баяр дээр нь баяр нэмлээ.