МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянхошуу, Өнөр бүсэд E-Mongolia төрийн үйлчилгээний төв ажиллаж эхэллээ
2022.05.23
Орон нутгийн хөгжил

Баянхошуу, Өнөр бүсэд E-Mongolia төрийн үйлчилгээний төв ажиллаж эхэллээ

Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор Баянхошуу, Өнөр бүсэд E-Mongolia төрийн үйлчилгээний төв ажиллаж эхэллээ. Тус төвөөр дамжуулж иргэд та бүхэн тоон гарын үсгээ баталгаажуулахаас эхлээд төрийн үйлчилгээг цаг алдалгүй авах, цахим үйлчилгээг авч чадахгүй байгаа иргэд зөвлөгөө , тусламжийг ойроос авах боломж бүрдэж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал сонгогдсон тойргийнхоо иргэдийн санал, хүсэлт, хэрэгцээ шаардлагад тулгуурлан иргэддээ илүү ойртож Сонгинохайран дүүргийн Баянхошуу, Өнөр бүсэд E-Mongolia төвийг түшиглэж иргэдийг хүлээн авах танхим, бие төлөөлөгчийн газрыг нээлээ. Бие төлөөлөгчийн газраар дамжуулж та бүхэн Н.Учрал гишүүний хэрэгжүүлж буй ажил, санаачилж буй хуулийн төслүүдийн талаарх мэдээллийг цаг алдалгүй авч, санал хүсэлтээ тусгах боломжтой.

ШИНЭ МЭДЭЭ