УИХ-ын гишүүн Н.Учрал иргэдийг хүлээн авах танхим, бие төлөөлөгчийн газар нээлээ
2022.05.23
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

УИХ-ын гишүүн Н.Учрал иргэдийг хүлээн авах танхим, бие төлөөлөгчийн газар нээлээ

Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор Баянхошуу, Хархорин бүсэд E-Mongolia төрийн үйлчилгээний төв ажиллаж эхэллээ.

Тус төвөөр дамжуулж иргэд та бүхэн тоон гарын үсгээ баталгаажуулахаас эхлээд төрийн үйлчилгээг цаг алдалгүй авах, цахим үйлчилгээг авч чадахгүй байгаа иргэд зөвлөгөө, тусламжийг ойроос авах боломж бүрдэж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал сонгогдсон тойргийнхоо иргэдийн санал, хүсэлт, хэрэгцээ шаардлагад тулгуурлан иргэддээ илүү ойртож Сонгинохайран дүүргийн Баянхошуу, Хархорин бүсэд E-Mongolia төвийг түшиглэж иргэдийг хүлээн авах танхим, бие төлөөлөгчийн газрыг нээлээ.

Тэрбээр "Бие төлөөлөгчийн газраар дамжуулж та бүхэн миний хийж хэрэгжүүлж буй ажил, санаачилж буй хуулийн төслүүдийн талаарх мэдээллийг цаг алдалгүй авч, санал хүсэлтээ тусгах боломжтой. Та бүхнийг E-Mongolia салбар болон миний бие төлөөлөгчийн газраар үйлчлүүлж санал хүсэлтээ тогтмол илэрхийлж эргэх холбоотой ажиллахыг хүсье" гэжээ.


Баянхошуу бүс: Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороо. Мэдээлэл Холбоо Сүлжээний Баянхошуу дэд төвийн байр,

Бие төлөөлөгч: З.Одончимэг Утас: 89015066

Хархорин бүс: Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Хархорин бүсийн Монголын цахилгаан холбоо ХК-ийн байр

Бие төлөөлөгч: О.Дуламдорж Утас: 91162113

ШИНЭ МЭДЭЭ