http 1

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.07
Эдийн засаг, Худалдаа

Н.Учрал: Энэ чөлөөт бүсийг амилуулъя гэвэл оюун санааны бизнесийг дэмжихээс өөр гарц байхгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.07\ нэгдсэн хуралдаанаар "Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал: 

Дэлхий дахин өөр болж байна, аж үйлдвэрийн хувьсгалтай энэ зэрэгцэж явахгүй бол бид хоцорч магадгүй. Манай технологийн салбарынхан их зүйл хүсэхгүй байгаа, зөвхөн боломж нээгээд өгвөл урагшаа явъя гэж байна. Энэ хуулийг дэмжиж байгаа, гэхдээ өнгөрсөн хугацаанд чөлөөт бүс байгуулах гээд алдсан зүйл их бий. Миний хувьд зарим гишүүдтэй санал нэг байна. Жишээ нь Доржханд гишүүн бодитой санал хэллээ. Энэ чөлөөт бүсийг амлуулъя гэвэл оюун санааны бизнесийг дэмжихээс өөр гарц байхгүй. "Forb-es" сэтгүүлийн жагсаалтад орж байгаа компаниуд бол үйлдвэрлэгч компаниудаас илүүтэйгээр технологийн компаниуд эхний 10-т ороод ирлээ. Бид Apple, Alibaba, Amazon, Microsoft компаниудыг үйлдвэрлэгч компани гэж бодоод байдаг. Энэ компаниуд технологи үйлдвэрлэгч компаниуд юм. Угсралт хийдэг үйл ажиллагагаа тусдаа хийгддэг.

Манайх хоёр хөршийн дунд далайд гарцгүй орны хувьд "Made in mongolia" биш технологи үйлдвэрлэх хэрэгтэй. Иймд технологийн хөгжлийн компаниудаа дэмжиж байж энэ Хөшигийн хөндийн чөлөөт бүс амь орно. Одоо энэ чөлөөт бүсээр төлөвлөлтгүй баахан орон сууц барьчих вий гэсэн айдас бий. Иймд технологийн салбараа дэмжээд дээр нь ерөнхий төлөвлөлт дээр нь анхаараад урагшаа явмаар байна. Д.Цогтбаатар гишүүн бид 2 хууль санаачилсан. Энэ санаачлага бол технологийн салбарын залуучуудыг зөвлөл болгоод энэ залуучуудын саналыг тусгаж, бас өөрсдөө санаачилсан төслүүдтэй танилцсан.

Ер нь технологийн "Start up"-ыг татвараас чөлөөлөх юм байна. Бидэнд өөрсдийн "ондоошил" баймаар байна. Сайд дарга нар гадаадын хурал зөвлөгөөнд оролцдог ярих сэдэвгүй боллоо. Монголд хөрөнгө оруулах шалтгаа нь юу вэ? Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулсан гэж уриад авчирах хэцүү. Ийм учраас мэдээлэл технологийн  "star up"-уудыг чөлөөт бүс болгомоор байна. Тэгээд хөрөнгө оруулалт хийж байгаа компаниуд нь Хөшигийн хөндийд ажиллах боломжтой болгох хэрэгтэй. Энэ маань борлуулалт хийж байгаа компаниуд гэхээс илүү оюуны өмчтэй "Start up"-ыг бойжих хугацаанд нь татвараас чөлөөлөх хэрэгтэй. Монгол улс "Start up" компаниудад нээлттэй эдийн засгийн чөлөөт бүс гэж зарла.

Түүний асуултад Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Наранцогт хариуллаа.          

ШИНЭ МЭДЭЭ