МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"UBC" brand нэрийн давсаараа Гималайн ягаан давстай өрсөлдөнө
2022.02.23
Орон нутгийн хөгжил

"UBC" brand нэрийн давсаараа Гималайн ягаан давстай өрсөлдөнө

Өрх гэр, хоолны газруудын давсны сонголт Монголд төдийгүй дэлхий нийтэд ч өөрчлөгдөж байна. Эко, эрүүл буюу байгалийн давсны хэрэглээ цаашид ч үлэмж өсөх нь. Үүний илрэл нь Гималайн ягаан давс. Хойд урд хөршүүдийн худалдааны төвүүдээр ч, манай хот хөдөөгийн дэлгүүрүүдээр ч энэ давс их үзэгдэх болж. Үнэ нь бусад давстай харьцууламгүй өндөр.

Тэгвэл Увсчууд өөрийн нөөц, бололцоогоо ашиглаад #UBC_brand-ын нэрийн өөрсдийн давсаараа Гималайн ягаан давстай өрсөлдөж эхлэхэд бэлэн болжээ. "Чанар, ашигт шинжийн хувьд илүү гарна уу? гэхээс дутахгүй ээ. Эхний бүтээгдэхүүнүүдээ зах зээлд танилцуулж, эрэлт ч чамгүй өсч байна" хэмээн Отгонхүү өгүүлж байна. Үнэ нь ч харьцуулахад боломжийн, өнгө зүс нь ч дутахгүй. Одоо маркетинг, борлуулалтандаа анхаарч брэндээ үүсгэх "ажил" л дутуу байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ирж буй эко хэрэглээний эринд, энд буй нөөц, уламжлалаа хөгжүүлж, улсдаа төдийгүй олон улсад хүрч Увсын ягаан давс гэж дэлхийд даяар алдарших замд нь амжилт хүсэн ерөөсөн байна.

ШИНЭ МЭДЭЭ