http 1

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хууль, бусад шийдвэрийн төсөл боловсруулах  ажлын хэсэг хуралдав
2022.02.10
Эрүүл мэнд

Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хууль, бусад шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдав

УИХ-ын дарга Г.Занданшатарын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 08 тоот захирамжаар Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.

Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Туваан, Н.Учрал, Б.Энхбаяр нар ажиллаж байна. Тус ажлын хэсэг анхны хуралдаанаа өнөөдөр (2022.02.09) хийлээ. Хуралдаанд Эрүүл мэндийн яам, ЭМДЕГ, НЭМҮТ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ зэрэг салбарын төлөөллүүд оролцов.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулиудын нэмэлт, өөрчлөлтийн талаарх үнэлгээнүүдээ хийгдсэн, удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажил хийгдэж буй талаараа танилцуулав. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль, Дархлаажуулалт тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хууль, Эх хүүхдийн эрүүл мэндийн тухай хууль, Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг нийт 12 хууль дээр салбар дундын ажлын хэсэг байгуулагдан судалгаа болон үнэлгээний ажлууд хийгдэж буй гэв. Оролцогчид тус хуулиуд болон тулгамдаж буй асуудал, шийдэх гарцуудын талаар ярилцаж саналаа хэлж байв

ШИНЭ МЭДЭЭ