2022.01.28
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр \2022.01.28\ эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
Өнөөдөр ахмадуудын 80 хувь ядуу амьдарч байна. Миний хувьд тэтгэврийн шинэчлэлийг олон жил ярьсан. Их хурлын дарга захирамж гаргаад, ажлын хэсэг байгуулаад Хувийн тэтгэврийн тухай хуулийг өргөн бариад нэг жил хагас болж байна. Засгийн газрын хуультай хамтатгаад явна гэж байгаа. Углуургаар нь шийдэхгүй бол энэ асуудал косметик хагалгаа хийлгээд цааш явахгүй.Хуримтлалын сантай болоод нийгмийн даатгалын реформоо шийдэх ёстой, цаг алдмааргүй байна, ээлжит бус чуулганаар ч шийдэх боломжтой. Засгийн газар үүн дээр анхаарах хэрэгтэй.
Тэтгэврээр маш их улстөрждөг сүүлдээ нэг үсэг ч тавиагүй,нэг хууль санаачлаагүй Т.Доржханд гишүүн ул боов тараавал хуульчилна гэх шиг хийх ажилгүй нэг хүнтэй боллоо. Хэдэн хүмүүст мөнгө өгөөд эхлээд наадамгүй болсон,одоо бөх нь барилдаж чадахгүй болсон, сүүлдээ цагаан сар үгүй ахмадаа хүндэлж чадахгүй болох юм байна. Өнөөдөр АН-ын дарга Эрдэнээс НД-ын мөнгийг олж ирмээр байна. Хүүд нь хэлмээр байна. Гудамжинд жагсаж явахын оронд аав дээрээ очиж жагсаал хий. Аавынхаа гэрт очиж мөнгөө олж ир. Хөгжлийн банкнаас мөнгө авсан нөхдүүдэд хариуцлага тооцож ахмадуудынхаа тэтгэврийг нэм.