2022.01.18
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
УИХ-ын чуулганы /2022,01,18/-ны өдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
Энэ хуулийг одоо оруулж ирж байгаа нь оройтож байгаа. Гэхдээ хууль байхгүй учраас энэ ажил явахгүй байна гэсэн үг биш шүү. Хөдөө аж ахуйн бирж байгаа. Энэ биржээр ажил явж болох байсан. Хууль гаргаж ирээд дахиад саад тотгор, хүнд суртал үүсэж магадгүй гэсэн санаа зоволт байна. Төрийн өмчит компанийг төрийн оролцоотой биржээр дамжиж худалдаа явуулна гээд асуудал үүсэх вий.
Үнэхээр бирж байгуулаад алдагдлаа олон улсын жижигт нийцэх экспорт хийх боломж байгаа юу? Энэ хуульд биржийн хөрвөх чадварыг нэмэгдүүлж цаашлаад брокурын харилцааг боловсронгуй болгох ямар зохицуулалт хийсэн бэ? Одоо хөдөө аж ахуйн бирж бүтээгдэхүүнгүй болчихлоо.Түрүүнд гишүүд хэлж байсан. Хуультай хуульгүй Эрдэсмонголын дэргэд байгаа бирж мөн технологид суурилсан биржүүд бий болсон байгаа. Энэ биржүүд ОУ-д үйл ажиллагаа явуулах боломжтой.
Харин ч биржийг хуульчлаад өгөхөөр цаашдаа технологид суурилсан биржүүдэд хаалт болох вий. Энэ хуулийг хэр их алсыг харж хийсэн бэ? Технологийн шийдэл ярьж байгаа энэ цаг үед хэтэрхий нарийн диталл орсон хууль сайн зүйлд хүргэхгүй.