http 1

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.14
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Н.Учрал: Төрийн албаны зөвлөл хандлагаа өөрчлөхгүй бол ажил урагшлахгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.14\ нэгдсэн хуралдаанаар  Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал: 

Төрийн албаны баталсан хуулийг дэмждэггүй, санал нийлдэггүй. Г.Тэмүүлэн нарын гишүүдийн санаачилсан хуулийг та дэмждэг гээд байгаа. Миний хувьд энэ хуулийг дэмждэггүй, ялгаварлан гадуурхалтыг бий болгож байгаа. Манай улсын хувьд төрийн албаны шинэчлэл хийхийн тулд бид нар мерит зарчмыг ойлгох ёстой. Мерит зарчим бол чадавх, гүйцэтгэлд суурилж байгаа зарчим.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд Сингапур мерит зарчмыг ур чадвар, тухайн хүний гүйцэтгэл дээр суурилаад тухайн хүн ямар амжилт гаргасан бэ гэдгээс үүдэж төрийн албаа өөрөө чадваржуулдаг. Гэтэл бид төрийн албан хаагчдыг өглөө ирж нүүрээ уншуулснаар нь үнэлж байна.Төрийн албаны хуулиндаа тэдэн жил ажилласан түшмэл байна... гэх мэт өөрсдөдөө зориулсан хууль хийсэн.Төрийн албанд хүн олдохгүй, төрийн албанд яагаад орох гээд байгаагаа мэдэхгүй   залуучууд ийм цалин, ийм хангамжтай газар яаж ажиллах вэ? Чадвартай залуучууд дэлхийд үнэлэгдээд явж байна.

Та мерит зарчмыг юу гэж ойлгодог вэ?  Мерит зарчим чадавхд суурилсан зарчим, тийм учраас Сингапур улс 300 төрийн албан хаагчидтай хамгийн чадвартай залуучуудыг хамгийн өндөр цалинтай, нийгэм нь баталгаатай ажиллуулж байна. гэтэл манайд энэ зарчмыг шатлан дэвших гэсэн томьёололд оруулаад хэдэн жил ажилласнаар нь үнэлдэг. Энэ хандлагыг өөрчлөхгүй ажил явахгүй. Зарим гишүүд хэлж байна. Орон нутагт хүн олдохгүй байна гэж. Дэлхий нийт хүний ур чадварыг үнэлж байна. Ялгаварлан гадуурхалтыг дэмжсэн хууль оруулж ирж болохгүй.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ