"Мэдээллийн хүртээмж ба боломж" сэдэвт харааны бэрхшээлтэй залуучуудын уулзалт, хэлэлцүүлэг боллоо
2021.12.22
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

"Мэдээллийн хүртээмж ба боломж" сэдэвт харааны бэрхшээлтэй залуучуудын уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ-аас Хэнийг ч хөгжлийн гадна үлдээхгүй уриатай "Мэдээллийн хүртээмж ба боломж" сэдэвт харааны бэрхшээлтэй залуучуудын уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа оролцож "Мэдээллийн хүртээмж ба боломж" сэдвийн хүрээнд төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Төрийн үйлчилгээнүүд цахим хэлбэрт шилжиж байгаа. Цаашид энэ ажил үргэлжилж хүртээмж нь нэмэгдэнэ. Бид нийгмээрээ, нийтээрээ урагш алхахдаа хэн нэгнийг хөгжлийн гадна үлдээх ёсгүй. Цахимд шилжих үйл явц хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боломж болж очиж байх ёстой" гэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ