Н.Учрал: МАН залуу, цахим нам болж төлөвшиж байна
2021.12.07
Улстөр

Н.Учрал: МАН залуу, цахим нам болж төлөвшиж байна

Н.Учрал: Миний хувьд Монгол ардын нам 100 жилийн босгон дээр их хурлынхаа төлөөлөгчдийг нүүрээр нь таньж нэвтрэлтийн систем ашиглаад аппликэйшнээр бүртгэдэг. Мэдээллүүдээ гар утсаараа хүлээж авдаг. Ийм залуу, цахим нам болж төлөвшиж байна гэдгээ харууллаа.

Цаашдаа ч гэсэн оюун санааны өөрчлөлтүүдийг бид хийх ёстой юм байна. Үүнд их хурал, засгийн газар ч гэсэн тодорхой дэмжлэг үзүүлж дэвшилтэт бодлогоо хэрэгжүүлж ажиллах ёстой. Саяхан л бид барууны уран зөгнөлт кино үзэж хийсвэр орчинд амьдардаг, хийсвэр амьтдыг хардаг байсан бол энэ орчин бидний хажууд ирсэн байна. Өнөөдөр бидний хэрэглэдэг фэйсбүүкээр дамжуулаад "Google, Amazon" дээр түшиглээд хийсвэр орон зайд газар худалдаж авдаг ийм нийгэмд амьдарч эхэллээ. Шинэ үеийг ойлгодог орчин цагийн боловсрол эзэмшсэн, шинжлэх ухаанч орчин цагийн удирдагч хэрэгтэй байгаа. Тэгэхээр орчин цагийн боловсролыг эзэмшиж чадсан Л.Оюун-Эрдэнэ дарга энэ ажлуудыг хийж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Бид цаашдаа намаа шинэчлэх, уламжлал дээрээ суурилсан орчин цагтайгаа дүйцүүлсэн, ирээдүйг харсан шинжлэх ухаанч зөв шийдвэрийг гаргахын тулд МАН ирэх 100 жилийн эхлэлийг зөв тавих түүхэн хурал гэж дүгнэж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ