http 1

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Шинэ хороо" төслийн хүрээнд иргэд ая тухтай, өнөтэй өвөлжих боломж бүрдлээ
2021.11.04
Орон нутгийн хөгжил

"Шинэ хороо" төслийн хүрээнд иргэд ая тухтай, өнөтэй өвөлжих боломж бүрдлээ

УИХ-ын гишүүн Н.Учрал Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах зорилгоор "Шинэ хороо" төслийг Сонгинохайрхан дүүргийн 23, 39 дүгээр хороодод "Монгол Базальт" компантай хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд дулааны алдагдал өндөр 58 өрх айлын байшин сууцыг сонгон авч дээвэр хана шалыг үндэсний үйлдвэрлэгч Монголбазальт компанийн базальтвүүл чулуун хөвөнгөөр технологийн дагуу дулаалж дулааны алдагдалгүй болгож, цахилгаан халаагуур суурилуулан байшинд бүтэн өөрчлөлтийг хийлээ.

Ингэснээр иргэд маань ая тухтай амьдарч, амьдралын чанар сайжрах, цаашлаад агаарын бохирдлыг бууруулахад чухал алхам болж байна. Ирэх жилүүдэд уг төсөл маань Баянхошуу бүсийн хороодод хэрэгжих болно.

ШИНЭ МЭДЭЭ