http 1

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Шинээр олон нийтэд койн гаргахыг хориглолоо
2021.11.09
Эдийн засаг, Худалдаа

Шинээр олон нийтэд койн гаргахыг хориглолоо

Засгийн газраас 2021 оны тавдугаар сард Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж хэлэлцэгдэж байгаа.

Сүүлийн үед технологийн хурдацтай дэвшлийн үр нөлөөгөөр зах зээлд шинээр бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрэх нь санхүүгийн инноваци болон үр ашигтай байдал, хүртээмжийг нэмэгдүүлж буй хэдий ч зарим төрлийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нь гэмт хэрэгтэн, террористуудад мөнгө угаах, эсвэл өөрсдийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх арга замуудыг бий болгох сөрөг үр дагавар дагуулж байна. Эдгээр технологийн дэвшилт шийдлүүдийн нэг нь виртуал хөрөнгө бөгөөд цаашид энэ төрлийн шинэ санхүүгийн үйлчилгээний тоо ихсэх хандлагатай байгаа юм.

Тиймээс ФАТФ-аас гаргасан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт Зөвлөмжид тухайн улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо нь “виртуал хөрөнгөд” нэгэн адил үйлчлэхээр тогтоожээ.

Монгол Улс ФАТФ-ын 15 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлж, виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулсан үндэсний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсэн юм.

Монгол Улсад энэ төрлийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа нь тус технологийн шийдлийг буруугаар ашиглах, улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд хор хөнөөл учруулах магадлал өндөр байна гэсэн үг.

Иймд, Монгол Улсад виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагын үүднээс энэхүү хуулийн төслийг боловсруулсан юм

Н.Учрал гишүүний ахалж буй "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл" эцэслэн батлагдаж, хэрэгжих эхлэх хүртэл хугацаанд шинээр олон нийтэд койн гаргах (IEO), арилжаанд шинээр оруулах болон тэдгээртэй холбогдсон үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар хязгаарлалаа.

Санхүүгийн зохицуулах хороо.

ШИНЭ МЭДЭЭ