2021.11.04
Эдийн засаг, Худалдаа
Н. Учрал: Жолоочийн даатгалд төр оролцох нь байж боломгүй явдал
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.04\ нэгдсэн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
Жолоочийн даатгалын тухай хуулийг сайжруулан санаачлах нь зөв. Гэхдээ зорилго арга хэлбэрээ зөвтгөхгүй.2012 онд тогтоосон таван сая, арван сая гэсэн байдлаа өөрчилж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уях шаардлага бол бий. Энэ хуульд төр оролцох, даатгалын үйл ажиллагааг төр хариуцан хийнэ гэдэг үнэхээр байж болохгүй зүйл.
Дэлхий улс орнуудын даатгалын системийг өнөөдөр харахад тө бидний сайн мэдэх тэтгэврийн даатгалын системийг гэхэд үлгэр жишээ орнуд болох Австрали, Герман, Норвеги дандаа хувийн салбар хийж байна. Төр оролцсон орнууд дандаа урууддаг.
Бид чөлөөт зах зээл рүү ингэж бүдүүлэг дайрч ордогоо болих хэрэгтэй. Ингэж дайрч довтолсноор улам л дордуулна. Чөлөөт өрсөлдөөн бол тухайн системийг үргэлж сайжруулж байдаг. Гэтэл төр энд оролцоод ямар өөрчлөлтийг авчрах гэж байгаа юм бэ? Төр тусгаар зөвшөөрөл олгож байгаа үйл ажиллагаагаа өөрсдөө эрхлэнэ гэвэл тэр үйл ажиллагаагаа төр өөрөө авсан нь дээр.
Уул уурхайн салбарт лиценз өгдөг. Үүнийгээ төр өөрөө хийгээч. Чадахгүй. Зөв тогтолцоо явуулж байгаа салбарууд руугаа довтолдог байдлаар хандаж болохгүй. Хувийн хэвшлийг ад үзэж, хуулиар хаадаг боллоо. Хүний эрх гээд байсан хаана байна. Эргээд капитал банк шиг асуудал үүснэ. Салбар бүртт асуудал байгаа. Ингэж байхаар бүгдийг нь ав. Хувийн хэвшил нуруугаа авхуулж байна. Ингэж бүдүүлгээр орохоо боль. Энэ хуулийг дэмжихгүй.
Түүний асуултад хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хариулав.