http 1

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.04
Эдийн засаг, Худалдаа

Н.Учрал: Технологи дээр суурилсан санхүүгийн шинэ механизм орж ирж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.04\ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Макро эдийн засгийн өсөлт микро төвшинд очдоггүй. Энэ юутай холбоотой байна вэ гэхээр манайх технологийн агууламжтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй байна. Нэмүү өртөг 3-4 хувьд хүрэхгүй байна. Зэсийн үнэ дэлхийн зах зээлд өсөхийг хүлээгээд суух болж байна. Аливаа зүйлийг шууд үгүйсгэж болохгүй. Технологи дээр суурилсан санхүүгийн шинэ механизм орж ирж байна.

Моод Монголоор дуусдаг гэсэн үг хоцрогдсон. Харин Монголоос эхэлж байна. Виртуал ертөнц хөгжиж байна. Моод Монголоор дуусдаг гэсэн ойлголт Их хурал дээр болон Төрийн байгууллагад л байгаа. Залуучуудын дунд Моод Монголоос эхэлж байна. Технологи шийдлийн хувьд залуучууд дэлхийд өрсөлдөж байна. Койн гээд ярьж байна. Үүнийг шууд хааж болохгүй 700-800 хүн ажиллаж байна.Койн эрсдэлтэй төр хариуцахгүй. 

Гэхдээ Фатф зөвөлсөн, үүнийгээ эргэж харах хэрэгтэй.Банкаар дамжаад гарч байгаа мөнгөн дээрээ анхаарах хэрэгтэй, мөнгө угаахад зарцуулагдах вий.Хүмүүсийн арилжаа хийж байгаа биржүүд дээр анхаарахыг фатф зөвлөж байгаа. харин шууд хаана гэж байхгүй үүн дээр зохицуулалт хэрэгтэй. 

Түүний асуултад СЗХ-ны дара Д.Баярсайхан нар хариуллаа.         

ШИНЭ МЭДЭЭ