МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хүүхэд бүр сайн, чанартай боловсрол эзэмших эрхтэй
2021.09.21
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Хүүхэд бүр сайн, чанартай боловсрол эзэмших эрхтэй

УИХ-ын гишүүн Н.Учрал хүүхэд бүрт сурах тэгш боломж олгох хэрэгтэй гэж ярьсаар ирсэн. Энэ талаараа өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг бичжээ.

Тэрээр,

Элитийн бүхэл бүтэн арми үүсээд байгаа юм даа. Хэн ч гэсэн үр хүүхдээ сайн сургуульд оруулж дэлхийн энтэй боловсрол эзэмшүүлэхийг хүсдэг. Гэхдээ тэр боломж хүн бүрт байхгүй. Манай гишүүд, боссууд бүгдээрээ хүүхдээ Кембриджийн хөтөлбөртэй шилдэг сургуульд өгдөг байж бусдын хүүхдийг болохоор англи хэл хэрэггүй, кембридж хэрэггүй, Монгол ялнаа гэж буланд шахаад байгаа юм. Тийм ч учраас УИХ-д сонгогдсоноосоо хойш тэгш боломжийг олгохыг зорьж хэд хэдэн стандартад нийцсэн сургууль улсын төсвөөр бариулсан. Кембриджийн хөтөлбөр гэхээр аллергитаад байхаар нь аргаа бараад 20 гаруй багшийг би өөрийн үүсгэн байгуулсан Рояал Академи дээрээ бэлтгэж сертификатжуулсан.

Цаашид Баянхошуунаас, манай 5 шараас энэ элитүүдтэй өрсөлдөх залуусыг бэлтгэнэ. Маш мундаг хүүхдүүд бий ш дээ. Гол нь төгсөхөд нь олгож буй аттестатаараа гадны ямар ч сургуульд үргэлжлүүлэн тэтгэлэгтэй суралцах боломжгүй байгаа нь харамсалтай. Тэгш боломжийг олгох ажлаа үргэлжлүүлнэ. Нээрээ 26 цэцэрлэг дээр би хувиасаа санхүүжүүлж спорт өрөлтийн хөтөлбөр хүртэл хэрэгжүүлж эхэлсэн. Сэтгэл гаргаж ажилладаг гэдгийг минь үнэлж Сонгинохайрханчууд надад улсын хэмжээний хамгийн өндөр санал өгсөн гэж боддог. Энэ олон нэр дэвшээд байгаа нөхдүүдээс хэн нь ч гарсан жаахан ажил нэхэж шаардаж ажилланаа. Одоо их л амар юм ярьцгаасан хүмүүс байх шиг байна.

хэмээн бичсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ