МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улсын төсвөөр СХД-т 2021 онд тодорхой ажлууд хийгдэнэ
2021.09.09
Орон нутгийн хөгжил

Улсын төсвөөр СХД-т 2021 онд тодорхой ажлууд хийгдэнэ

УИХ-ын гишүүн Н.Учрал Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон цагаасаа хойш иргэдийнхээ ая тухтай амьдрах, орчин нөхцлийг сайжруулах үүднээс хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг цаг алдалгүй хийхийг зорьсоор ирсэн билээ.

Зарим хүмүүс Хууль батлах, санаачлах ёстой хүн СӨХ-ийн ажил хийлээ гэж шүүмжлэх нь бий. Гэхдээ иргэд маань тэнд дээврээс нь ус гоожсон, хүйтэн газарт амьдарч, харанхуй орцонд гэмт хэрэгт өртөн, өдөр тутам амьдарч буй орчин нь үнэхээр болохгүй байхад би хууль л санаачилна гээд зүгээр сууж чадахгүй. Тиймээс өнгөрсөн 2016-2020 оны хооронд СХД маань бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаараа улсдаа тэргүүлсэн юм. 2021 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу дараах ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.

ШИНЭ МЭДЭЭ