http 1

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сургагч багш бэлтгэх “TRAINING OF TRAINER 2021” сургалт боллоо
2021.08.31
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Сургагч багш бэлтгэх “TRAINING OF TRAINER 2021” сургалт боллоо

Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар “Нийгмийн ардчилал” залуучуудын академиас зохион байгуулсан “TRAINING OF TRAINER 2021” сургалт болж өндөрлөлөө. Уг сургалтыг Х.Сайхансанаа захиралтай “Стратеги академи”-ийнхантай хамтран зохион байгуулжээ.  

21 аймаг, 9 дүүргээс оролцсон 30 залуус сургалтын хугацаанд төрөл бүрийн хичээлд хамрагдсан байна. Тухайлбал, “Сургагч багш гэж хэн бэ”, “Илтгэгчийн суурь чадварууд”, “Нийгмийн баримжаат эдийн засаг”, “Ерөнхийлөгчийн сонгууль ба олон нийтийн зан төлөв” зэрэг хувь хүний хөгжлийн талаар сонирхолтой хөтөлбөрийг сургалтад багтаасан аж.  

 Сургалт зохион байгуулагчид орон нутагтаа бие даан сургалт зохион байгуулах боломжтой сургагч багш бэлтгэх, НАМЗХ-ын салбар зөвлөлийн гишүүд дэмжигчдээ чадавхжуулах зорилгын хүрээнд эхлүүлсэн долоо хоногийн хөтөлбөр амжилттай болсныг онцолж байв. 

Сургалтыг “Нийгмийн Ардчилал” залуучуудын академийн захирал, Хувь хүний хөгжил, бизнес менежментийн сургагч Б.Золбадрал, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг, Хувийн ур чадварын гуру, “Дел Карнеги” болон “JСI” байгууллагын олон улсын сургагч Э.Чинзориг, “POSITIVE MIND” буюу “Эерэг сэтгэлгээний давлагаа” төслийн удирдагч Н.Энхбаатар нарын хүмүүс удирдаж чиглүүлсэн байна. 

ШИНЭ МЭДЭЭ