МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

МЗХ-ны 100 жилийн ойг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын хөшөөнд цэцэг өргөв
2021.08.25
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

МЗХ-ны 100 жилийн ойг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын хөшөөнд цэцэг өргөв

Азийн анхны залуучуудын байгууллага болох Монголын Залуучуудын холбоо байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан тус холбооны ахмадууд, удирдлагууд болон зочид төлөөлөгчид Жанжин Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын хөшөөнд цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа боллоо.

Мөн энэхүү үйл ажиллагааны дараа хүндэтгэлийн хурал хийсэн юм. Хуралд МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бие төлөөлөгч, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарын бие төлөөлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бие төлөөлөгч, МЗХ ахмадын зөвлөлийн тэргүүн Д.Дашжамц, УИХ-ын гишүүн Н.Учрал, JCI байгууллагын Ерөнхийлөгч Г.Баярмагнай, МЗХ-ны нарийн бичгийн дарга Б.Төрсүлд нар болон бүтцийн салбар хороодын тэргүүн, тэргүүлэгчид, хүндэт зочид баярын мэндчилгээ болон илтгэл тавилаа.

Монголын түүхэн дэх бүхий л гавьяат үйлсийг бүтээгч, тээгч нь залуучууд байдаг. Тэдний үйлсийн ид шидийг ахмад үе нь эцэг өвгөд нь өвлүүлж өгсөн юм. Монголын Залуучуудын түүхэн үүрэг хариуцлага үеийн үед мандан бадарч үйл хэрэг залгамж халаагаа алдалгүй өнөөг хүрсэн түүхтэй. 100 жилийн түүх дурсамж ид гар бие оролцож, үйл хэргээ бүтээсэн алдартнуудыг алдаршуулан ойн медалиар энгэрийг нь мялаалаа.

Бүх үе үеийн залуучууд ахмадууддаа МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ.

ШИНЭ МЭДЭЭ