УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн байгуулсан тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг, ахмадын  төвүүдээ эргэлээ
2021.08.20
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн байгуулсан тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг, ахмадын төвүүдээ эргэлээ

УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн санаачилга, санхүүжилт, хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүрэгт "Тэмүүжингийн андууд" тусгай хэрэгцээт цэцэрлэг, Ахмадын өдөр өнжүүлэх төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах төвүүдийг үүсгэн байгуулсан билээ.

Сүүлийн 2 жил шахуу хугацаанд цар тахлаас үүдэн цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсоод байгаа хэдий ч “Тэмүүжингийн андууд” цэцэрлэгт тогтмол хамрагдаж, өдрөөр эмчилгээ, дасгал заслаа хийлгэж байгаа 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байна.

Энэ цэцэрлэг болон төвүүдийг Н.Учрал гишүүн өөрийн санал санаачилгаар үүсгэн, хөрөнгө санхүүжилтийг нь ч хувиасаа бүрэн гаргаж, үйл ажиллагааг нь явуулж байгааг тэмдэглэн хэлэх нь зүйтэй биз. Өнөөдөр тэрээр тус төвүүдээ эргэж, намраас хүүхдүүдээ хүлээж авах бэлтгэлтэй танилцах далимдаа шаардлагатай байсан тоног төхөөрөмж, эмчилгээний багаж хэрэгслийг гардуулан өглөө.

УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд тойргийнхоо тусгай хэрэгцээт хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудаа анхаарч, эрүүл мэнд, нийгмийн асуудлыг нь шийдэхэд анхаарч ажилладаг гэдгээрээ онцлог билээ.

ШИНЭ МЭДЭЭ